link
ОХУ-ын БШУЯ-ны ивээлээр Москвагийн технологийн улсын их сургуулиас 15 дахь жилдээ 2021 оны 10-р сарын 24-нөөс 29 нд зохион байгуулсан “ Проблемы инженерной геометрии- 2021” ЭШ-аргазүйн бага хурал, Бүх оросын оюутны олимпиадад манай БАС-ийн багш, оюутны төлөөлөгчид амжилттай оролцлоо. ЭШ-аргазүйн бага хуралд багш Ж. Оюунжаргал, Э. Оюунзаяа нар илтгэл хэлэлцүүлж, оюутны олимпиадад БАС-ын 4 хүнтэй баг ОХУ-ын муж, тойрог, хотуудаас шалгарсан 24 багтай мэдлэг, чадвараа сорьж, Бауманы хэрэмжит Москвагийн техникийн улсын их сургууль, Санктпетрбургийн техникийн улсын их сургууль, Москвагийн технологийн улсын их сургууль, Д.Ф. Устиновын нэрэмжит Балтийн техникийн их сургууль зэрэг ОХУ-ын техник, технологийн чиглэлийн толгойлох их сургуулиудын дараа багийн дүнгээр 12-р байранд орсон нь харьцангуй богино хугацаанд бэлтгэж оролцсон манай оюутнуудын сайн амжилт бөгөөд, ШУТИС-ийн Инженерийн зурагзүйн сургалтын онол- аргазүйн түвшин зохих түвшинд байгааг илтгэж байна.
Энэ олимпиад Дүрслэх геометр, Техникийн зурагзүй, Компьютер график гэсэн 3 номинациар явагдаж, номинаци тус бүрээр болон багийн дүнгээр, оюутан нэг бүрийн хувийн амжилтаар дүгнэсэн болно. Дүрслэх геометр номинацид 24 багаас ШУТИС-ийн баг 7-р байранд орлоо. Бүх оросын хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадын Дүрслэх геометр, Техникийн зурагзүй, Компьютер график номинациудаа амжилттай оролцсон БАС-ын оюутан Ч.Чулуунтогтох, С.Самданням, Д.Бат-Амгалан, Н.Ариунзул, удирдсан багш Ч.Мягмаржав, Ч. Оюунжаргал, Э. Оюунзаяа талархал илэрхийлье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea