link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2021-12-13 18:35 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 12 дугаар сарын 07                          № 27                        Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар 1003 цагт эхэлж, 1453 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэл захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг. 

Хэлэлцэх асуудал:

1. ШУТИС-ийн 2022 оны төсвийн төсөл

           ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

2. БАС-ийн судалгааны төвүүдийг нэгтгэн хүрээлэн байгуулах тухай

           ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

           БАС-ийн захирал Б.Нарантуяа 

3. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт:

  • “ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн дарга, профессор Д.Оюун

Ажлын хэсэг 

  • “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын төсөл

    ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

     Ажлын хэсэг 

  • “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын өөрчлөлт

          ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

                        Ажлын хэсэг 

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. ШУТИС-ийн 2022 оны төсвийн төслийн саналыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

2. Барилга, архитектурын сургуулийн Барилгын судалгааны хөгжлийн хүрээлэн байгуулах тухай асуудлыг дахиж хэлэлцүүлэхээр хойшлуулав.

3. “ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, зохих найруулга хийж батлахаар тогтов. 

4. “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөрдөхөөр тогтов. 

5. “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шинэчлэн баталж, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөрдөхөөр тогтов. 

6. "Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам"-д зарим холбогдох өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од) нарт хариуцуулав.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

LAST
MORE ...

Affiliated schools