link
Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд болон Инженер технологийн дээд боловсрол төсөл (MJEED)-ийн нэгжийн удирдлага МехТС-д зочилж, хичээлийн танхим, лабораториудтай танилцаж, уулзалт хийв.
Уулзалтад Японы элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Katanoda Tomoki, Жайкагийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч Fujita Eri, Жайкагийн Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч Murakami Joji, Жайкагийн Хөгжлийн хамтын ажиллагааны хүний нөөцийн албаны ажилтан Yoshida Tasuku, Жайкагийн Хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг, ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай, АзиаСийд Зөвлөх багийн ажилтан С.Баярцэцэг, ИТДБ төслийн ажилтнууд, МехТС-ийн удирдлага, төслийн удирдагч нар оролцож санал солилцож, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Тус уулзалтаар Монгол-Япон улсын хамтран ажилладаг байгууллага, их дээд сургуулиудын харилцааг улам бэхжүүлэх, MJEED төслийн шугамаар хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг бодитоор хэрэгжүүлэх, төслийн хүрээнд орж ирсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын явцтай танилцаж, төслийн үр дүнд бий болсон лабораторийг түшиглэн ШУТИС-д өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны компани байгуулж Япон улсын компаниудтай холбоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг судалж, ажил хэрэг болгох тал дээр талууд санал нэгдэж, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын тус сургуульд айлчлах бэлтгэлийг ханган ажиллахаар тохиролцов.


ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн Захиргаа
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026