link
Ковид-19 цар тахлын улмаас сургуулийн багш, ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй талбарт ажиллаж байгаа билээ. ШУТИС-ийн ҮТС-тай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж буй БНСУ-ын WITH төрийн бус байгууллагаас “Ковид19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээ”-г дэмжиж тус сургуулийн харъя Шим тэжээл судлалын төвөөр дамжуулан хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Хамгаалалтын хэрэгсэлд нийт 2000ш KF94 амны маск, тус бүр 100 ширхэг гар ариутгагч болон шингэн саван багтсан байна.
Хандивыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, аж ахуйн албаны дарга Ганбат нарт WITH ТББ-н Монгол дахь төлөөлөгч Ким Сон Ми болон Шим тэжээл судлалын төвийн хамт олон хүлээлгэн өгсөн байна. ШУТИС-ын ҮТС нь нийт 160 гаруй багш ажилчидтай бөгөөд хамгаалалтын хэрэгслийн дийлэнх хэсгийг хамгийн өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдад өгөхөө тус сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдэгдсэн байна.

ШУТИС, ҮТС-ийн харья ШТСТ
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026