link
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс 2021 оны арван нэгдүгээр сарын сарын 6-7-ны өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУТИС-ийн багш, ажилчдын дундах “MUST CUP-2021” хөл бөмбөгийн тэмцээн “Дэрэн клуб”-ын талбайд боллоо. Тэмцээнд БУХС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа гэсэн 6 баг, хоёр хэсэгт хуваагдан тоглов.

“MUST CUP-2021” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт захиргааны баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Хоёрдугаар байрт Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийн тус тус хүртлээ. Шилдэг довтлогчоор Мэдээллийн технологийн төвийн инженер Г.Билгүүн, шилдэг хамгаалагчаар Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Ю.Болдбаатар, шилдэг хаалгачаар Мэдээллийн технологийн төвийн программист Ч.Батжаргал нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026