link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2021-11-02 20:50 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 10 дугаар сарын 19                             № 23                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1023 цагт эхэлж, 1210 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

2. Дүрэм журмын өөрчлөлт, “ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлын дэг”-ийг шинэчлэн батлах тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг 

Бусад асуудал,

 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Тайлантай холбоотой орхигдсон зүйлийг нэмж оруулах, зохих засвар, редакц хийхийг Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга (Ж.Арслан)-д үүрэг болгов. 

2. “ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлын дэг”-ийг шинэчлэн батлахыг дэмжив. Дэгийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг захирлын зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар

LAST
MORE ...

Affiliated schools