link

Оюутнуудыг дадлага хийхийг урьж байна
2021-10-25 19:27 ЗАА

ШУТИС-ийн дараах мэргэжлийн оюутнуудыг Интер Сайнс ХХК-д дадлага хийхийг урьж байна.

  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Электроник, цахилгааны инженер
  • Цахилгааны техникч
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Маркетинг, борлуулалт
  • Хүнсний эрүүл ахуй, технологич
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилтан

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль, коллежийн 2-оос дээш курстээ суралцаж байгаа оюутан
  • МСҮТ-ийн дадлагын хичээл эхэлж байгаа оюутан
  • Сурлагын голч дүн 2.8 буюу “B”-ээс дээш үнэлгээтэй байх (их, дээд сургууль, коллеж)
  • Цаашид мэргэжлийн дагуу ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй

Давуу тал:

  • Өдрийн хоолтой
  • Хичээлийн хуваарьтай уялдуулан, эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу богиносгосон цагаар цалинтай ажиллах
  • Сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах
  • Сургуулиа төгсмөгц Интер Сайнс ХХК, охин компаниудад мэргэжлийн дагуу үндсэн ажилтнаар ажиллах боломжтой болно

Та бүхэн hr@interscience.mn хаягаар дадлага хийх хүсэлт, дадлагын удирдамжаа илгээнэ үү. Хөтөлбөрийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Affiliated schools