link
“НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2021” БАГА ХУРАЛ
10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.
Тус бага хуралд оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдлэг, мэдээлэл технологийн шийдлүүдтэй танилцан, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцах юм. Мөн йХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулан, хэрэгжилтэд хамтран ажиллах, салбарын цаашдын хөгжил хаашаа чиглэж хамрах хүрээ ямар салбаруудаар өргөжин тэлж байгааг тодорхойлно.
Энэ жил 10 дахь удаагаа болж буй хуралд оролцогчид доорх сэдвийн хүрээнд итгэл хэлэлцүүлэх юм.
“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль хамтран зохион байгуулж байна.
“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, олон нийтэд шууд дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлж хуралд оролцох хүсэлтэй иргэдийн оролцох эрхийг нээлттэй болгосон. Тус хуралд МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөллүүд оролцож байна. Цахим дамжуулалтыг ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрны хурлын танхимаас хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.safetyfirst.mn, www.moshpa.mn–ээс авна уу.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea