link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2021-10-16 01:06 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 10 дугаар сарын 11                             № 22                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1001 цагт эхэлж, 1310 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2021 оны төсвийн тодотгол

           ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

2. БАТС-ийг түшиглэн "Тек-энтрепренёр" төв байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

БАТС-ийн захирал Г.Баттүвшин 

3. КОЙКА олон улсын байгууллагатай хамтарсан МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төслийн ажлын явц

МХТС-ийн захирал Н.Чулуунбанди  

Ажлын хэсэг 

4. ШУТИС-ийн маркетингийн чиглэлээр хийсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай

           ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2021 оны төсөвт тодотгол хийх саналыг дэмжиж, зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг судалж, тусгах, 2021 оны орлого, зарлагын урьдчилсан гүйцэтгэлийг дахин нягтлан, 2021 оны төсвийн тодотголын төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Мягмарсүрэн)-д үүрэг болгов. 

2. “Манлайлал, энтрепренёр төв” байгуулах саналыг дэмжлээ. 

3. “Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” КОЙКА-гийн төслийн явцыг ахицтай гэж дүгнээд, Мэдээлэл, холбооны технологийн ахисан түвшний сургууль болгох саналыг дахин хэлэлцүүлж, Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг чиглэл болгов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар

 

LAST
MORE ...

Affiliated schools