link

Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц” амжилттай эхэллээ
2021-10-12 23:18 ЗАА

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ: “Ментортой болохуй” сэдвээр эхлүүллээ.

Сургуулийн чиглэл зорилгыг дэмжин 2+2 хөтөлбөрийн, техник технологийн орчуулагчийн болон хятад хэл суралцаж буй оюутнуудын харилцан бие биеэ дэмжиж, харилцан хөгжиж, багаар ажиллахад нь туслах зорилгоор Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн магистрант/СЭХ/ Б.Амгаланбазар, цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрийн IV ангийн оюутан Б.Цэлмэг, сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн IV ангийн оюутан Б.Билгүүн нарыг урьж энэхүү лекцээ зохион явууллаа.

Клубийн маань зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.

Уригдсан илтгэгч нар:

- Ментор гэж ямар хүн байх, ментортой болохын давуу тал

-Дотоод, гадаадад суралцах тэтгэлэг, түүний төрөл, шалгуур үзүүлэлт

-Тэтгэлгийн эсээ болон суралцах төлөвлөгөөгөө хэрхэн үр дүнтэй бичих, бүрдүүлэх, зөвлөмж

-Цагийн менежмент

-Ардын сургаалаар бие хүн болж төлөвших

-Суралцахад цагаа зөв зохицуулж, бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж сурах гэх мэт олон чиглэлээр илтгэл лекцээ танилцуулан, оюутан дүү нартаа өөрсдийн хичээлийн файлаа хуваалцан, санаа сэдэл өгсөн тэднийг бүтээлчээр суралцах урам сэдэл, ухаарлыг төрүүлсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.

Энэхүү лекцэд ГХС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 1,4-р ангийн оюутнууд, ЭХС-ийн цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1,2,3,4-р ангийн оюутнууд, ХШУС, ГУУС-ийн хөтөлбөрийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 70 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны соёл үйлчилгээний алба, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

“Чадна гэдэгтээ итгэснээр та замынхаа талыг туулж байгаа.”  Theodore Roosevelt

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2021-10-10

Affiliated schools