link

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд багш шалгаруулж авна
2021-09-14 00:16 Админ

Ажлын байрны нэр:  Мэдээллийн технологи мэргэжлийн багш - 1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй
  • Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.2-оос тус тус доошгүй үнэлгээтэй байна.
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
  • Докторын зэрэгтэй, их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Заах хичээл:

  • Вэб зохиомж, Өгөгдлийн сангийн зохиомж, Мэдээллийн технологийн үндэс

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Өмнө ажиллаж байсан байгууллагаас чөлөөлөгдсөн тушаал

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

 

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools