link

ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн Баяр”-ыг цахимаар зохион байгуулагдлаа.
2021-07-04 23:13 Админ

ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн Баяр”-ыг цахимаар зохион байгуулагдлаа.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 86, магистрын 48 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа  2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн төгсөлтөөр докторын зэргийн дипломтой 10, магистрын зэргийн дипломтой 252, бакалаврын зэргийн дипломтой 1673 төгсөгч төгссөнөөс онцлох дипломтой 82, Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 53 төгсөгч хос дипломтой, инженер дипломын зэрэгтэй 39,  ШУТИС-Коосэн технологийн коллежийн дипломын зэрэгтэй 19 төгсөгч байна. Түүнчлэн гадаадын их, дээд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр 14 төгсөгч, магистрын хамтарсан хөтөлбөрөөр 7 төгсөгч тус тус төгсөн гарлаа. 

Үүнд:

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧИД: 

Эрчим хүчний сургууль - БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан Дулааны инженер 2+2  хөтөлбөрөөр 2 төгсөгч

Мэдээлэл, холбооны технологийн сургууль  - БНСУ-тай хамтарсан Системийн аюулгүй байдал 2+2 хөтөлбөрөөр 5 төгсөгч

Эрчим хүчний сургууль - БНХАУ-ын Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Сэргээгдэх эрчим 2+2 хөтөлбөрөөр 1 төгсөгч

Эрчим хүчний сургууль - БНХАУ-ын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж  2+2  хөтөлбөрөөр 2 төгсөгч

Механик, тээврийн сургууль - Япон улсын Нийгата ШУТИС-тай хамтарсан Механик инженер 2+2  хөтөлбөрөөр 4 төгсөгч

                       МАГИСТРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧИД:

Мэдээлэл, холбооны технологийн сургууль - ОХУ-тай хамтарсан Мэдээллийн технологи 1+1 хөтөлбөрөөр 4 төгсөгч

Мэдээлэл, холбооны технологийн сургууль  - Бүгд Найрамдах Латви Улсын Рига Техникийн Их Сургуультай  хамтарсан Электроник 1+1 хөтөлбөрөөр 3 төгсөгч

Нийт Төгсөгчдөд зориулан УИХ гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын байнгын хорооны Дарга Г.Дамдинням цахимаар мэндчилгээ хүргэлээ.

Мөн суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, спорт урлагаар бусдыгаа манлайлсан бакалаврын “Тэргүүн төгсөгч оюутан” шагналаар 4 төгсөгч, “Шилдэг төгсөгч” шагналаар 12 төгсөгч, магистрын “Шилдэг судлаач” шагналаар 1 төгсөгчийг  тус тус шагнаж урамшуулав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийт төгсөгчид Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Affiliated schools