link

Барилга Архитектурын сургуульд “Инженер технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна
2021-06-03 17:31 ЗАА

"Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд тус сургуульд хэрэгжиж буй “Дулааны цахилгаан станцын үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх ногоон ирээдүй” төслөөр Япон улсыг зорсон доктор, магистр оюутнууд дипломоо амжилттай хамгаалж төрөлх сургуульдаа ирэх гэж байна. Барилгын инженерийн салбарын залуу багш Д.Гомбосүрэн Сайтама их сургуулийн эрдмийн зөвлөлд “Protection of Joint Shear Deformation of Reinforced Concrete Interior Beam Collum Joints” сэдвээр докторын зэргээ, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын магистр  Б.Пүрэв-Эрдэнэ Нихон Их Сургуулийн эрдмийн зөвлөлд “Development of Energy Efficient Building Material Using Phase Change in Fly Ash Foam Concrete“ сэдвээр магистрын зэргээ,  С.Сүнжидмаа нь мөн Нихон Их Сургуульд “A study of use of fly ash in production of eco-friendly Geopolymers as construction materials” сэдвээр магистрын зэргээ тус тус амжилттай̆ хамгаалж дипломоо гардан авцгаалаа. Б.Пүрэв-Эрдэнэ нь Нихон Их Сургуулийн “мастерын шилдэг судалгааны ажил” Saito шагнал мөн шилдэг оюутны Yoshio kasai шагналуудыг авч сургуульдаа докторантурт суралцахаар болсон ба  С.Сүнжидмаа нь магистрын дипломын сэдвээрээ Yoshio Kasai шагналыг авч амжилттай сурч төгсөн төслийн багын хүлээлгэсэн итгэл найдварыг амжилттай биелүүллээ. Төслийн багынхны зүгээс нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, доктор, магистрын ажлыг нь амжилттай удирдан хамгаалуулсан Сайтама их сургуулийн профессор Takeshi Maki, Нихон их сургуулийн профессор S.Pareek нарт гүн талархлаа илэрхийлж байна.

Тус төслийн удирдагчаар Монгол талаас Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор Д.Сүнжидмаа, Япон талаас Тохокугийн их сургуулийн профессор, доктор Д.Пушпалал нар ажиллаж байна.

 

Affiliated schools