link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2021-05-31 01:45 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

 БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

  2021 оны 5 дугаар сарын 25                                                № 15                                               Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж, 1320 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн Эрдмийн ба хүндэт цол олгох журмын шинэчилсэн найруулга

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      ЗХНГ-ын дарга Н.Ганзориг 

2. ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн тайлан

 ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

  • Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн Эрдмийн ба хүндэт цол олгох журмын шинэчилсэн найруулгыг дэмжиж, батлахаар тогтов. 

2. ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийг сайн ажилласан гэж дүгнэв. 

3. ШУТИС-ийн зарим салбар, тэнхимийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай бүрэлдэхүүн нэгжүүдээс ирүүлсэн саналыг судлах, боловсруулалт хийх ажлын хэсэг байгуулах, ажлыг хэсгийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал (Ц.Баатархүү)-аар ахлуулахаар тогтов.

4. Бүрэлдэхүүн сургуулийн чанарын менежерийг сургалтын А цагийн 6 хүртэлх кредит гүйцэтгэх саналыг дэмжиж, тушаалаар баталгаажуулан, 2020/2021 оны хичээлийн жилээс мөрдөх нь зүйтэй гэж тогтов. 

5. Оюутны байранд шаардлагатай санхүүжилтийг хэмнэгдсэн бусад зардлаас шилжүүлэн санхүүжүүлэн, зарцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Баяр-Эрдэнэ)-д зөвшөөрөл олгов. Оюутны байранд шаардлагатай санхүүжилтийн төсвийг төсвийн тодотголд оруулж, хэлэлцүүлэхийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Б.Сүхбат), Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Баяр-Эрдэнэ) нарт хариуцуулав.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

LAST
MORE ...

Affiliated schools