link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2021-05-06 01:26 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 5 дугаар сарын 04                          № 13                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр онлайнаар 1003 цагт эхэлж 1335 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд оролцоогүй: ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үр дүн, аудитын дүгнэлтийг хэлэлцүүлэх

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ 

2. ШУТИС-ийн 2021/2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

3. Гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэлтийг боловсронгуй болгох

     СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

     ХШУС-ийн захирал Д.Ганхуяг 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авах ажлын төлөвлөгөө гаргах, бүрэлдэхүүн нэгжүүдэд чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар хангах, гүйцэтгэлийг нэгтгэж захирлын зөвлөл болон Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ)-д үүрэг болгов. 

2. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээлийн нэгдүгээр 7 хоногийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлэхийг дэмжиж, сургалтын нэгдсэн хуанлийн төсөлд зохих өөрчлөлт оруулан, дахин хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал)-д үүрэг болгов. 

3. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас оруулсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, “Статистик” хөтөлбөрийг шинээр нээх саналыг дэмжиж, холбогдох дүрэм, журмын хүрээнд асуудлуудаа тавьж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тогтов.

4. Улсын онцгой комиссоос тавьж байгаа шаардлагын дагуу ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрыг шаардлагатай тохиолдолд тусгаарлах байр болгох, бэлэн байдал хангах үүднээс 15 сая төгрөгийн зардлыг эрсдэлийн сангаас гаргаж зарцуулах, холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ)-д хариуцуулав.

5. Коронавируст халдвар (ковид-19)-аас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмж, санамжийг шинэчлэн сэргээж хичээлийн байруудад байршуулах, хичээлийн байруудын ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг мөрдүүлэх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар ажлын зохицуулалт хийж, зарим ажилтнуудыг гэрээс нь онлайнаар ажиллуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг), бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools