link

ШУТИС- ийн профессор, баг, судлаачдын “Эрдмийн чуулган - 2021” арга хэмжээ амжилттай боллоо
2021-05-03 20:04 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэмжээнд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган - 2021”  арга хэмжээг энэ жилийн хувьд Дэлхийн оюуны өмчийн өдөртэй хамтатган 4 дүгээр сарын 26-нд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

2021 оны 4 дүгээр сарын 01-нээс 09-ний өдрүүдэд ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн, харьяа сургууль, хүрээлэн, нэгжүүд дээр I шатны хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд тэдгээрээс шалгарсан 39 илтгэлийг II шатанд хэлэлцүүллээ.

Тус хурлыг нээж ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат үг хэллээ.  Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Т.Намнан хурлын хөтөлбөр, удирдамжийг танилцуулан, олон улсын нэр хүндтэй мэдээллийн сан SCOPUS-т бүртгэлтэй сэтгүүлүүдэд 2020 онд хэвлүүлсэн ШУТИС-ийн багш судлаачдын бүтээлүүдийн тоо баримт, ололтуудыг дурдлаа. Тус сургуулийн эрдэмтэн, судлаачид 2020 онд нийт 79 бүтээл хэвлүүлсэн байна. Мөн 2021 онд дэлхийн хамгийн том, нэр хүндтэй шинжлэх ухааны ном, сэтгүүлийн хэвлэлийн газар “Springer Nature” -т Монгол улсаас анх удаа ШУТИС-ийн профессор О.Гэрэл ахлагчтай эрдэмтэн, судлаачид “Mineral resources of Mongolia“ бие даасан бүтээлийг хэвлүүлсэн байна.

Эрдмийн чуулганы эхэнд “Mineralresources of Mongolia“ бүтээлийн талаар шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл илтгэл тавив. Энэхүү бүтээлд О.Гэрэл профессороос гадна тус сургуулийн Ж.Лхамсүрэн, Б.Мөнхцэнгэл, Б.Батхишиг, Б.Алтанзул, Ё.Мажигсүрэн, Д.Алтанхуяг, Б.Уянга, О.Жавхлан зэрэг судлаачид оролцсон бөгөөд профессор О.Гэрэл, Б.Батхишиг нар редактороор ажиллаж, байгалийн ухааны салбарын олон улсын тавцанд танигдсан анхны бүтээл болсон байна.

Уг бүтээл нь Монголын геологи, металлогени, Металл ашигт малтмал, Металл бус ашигт малтмал, Энергийн ба шатах ашигт малтмал гэсэн 4 үндсэн хэсэгтэй, 14 бүлэгтэй, 461 хуудастай, 132 зураг схемтэй ном юм. ШУТИС-ийн дээрх судлаачид 13 бүлэг дээр ажилласан байна.

ШУТИС-ийн профессор, баг, судлаачдын “Эрдмийн чуулган-2021” арга хэмжээнд бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, нэгжүүдээс шалгарсан нийт 39 илтгэл техник-технологи, байгалийн ухаан-хэрэглээний шинжлэх ухаан, нийгэм-хүмүүнлэг гэсэн 3 салбараар хэлэлцэгдэж, дараах судлаачдын илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:

Техник-технологи салбар:

I байр: Б.Аюурзана, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарын ахлах багш, - “Шүүрэлтийн урсгалыг загварчлах сүлжээний Больцманы арга”;

II байр: Л.Удвал, ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор, -“Монгол хүүхдийн хэв шинжит тавхайд үндэслэсэн хэвлүүрийн онцлог”;

III байр: Д.Ганбат, Нээлттэй боловсролын төвийн захирал,”Анагаах ухааны болон спортын биомеханикийн судалгаанд инерцийн сенсор ашигласан туршлага, үр дүн, боломж”;

Байгалийн ухаан-хэрэглээний салбар:

I байр: Д.Цэдэнбаяр, ХШУС-ийн Математикийн тэнхимийн профессор, “Волтерийн операторийн зарим зэргийн спектрал анализ”;

II байр: Ю.Ганчимэг, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, “Усан орчноос хүнд металлыг модификацид оруулсан цеолитоор ялгах судалгааны дүн”

III байр: Ч.Алдармаа, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, “Гелийн атомыг хүчтэй лазерийн орноор иончлох процессийн судалгаа”;

Нийгэм-хүмүүнлэгийн салбар:

                    I байр: П.Цэрэнчимэд, Нээлттэй боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, "Ковид-19 цар тахлын үед дээд боловсролын багшийн мэргэшлийн ур                            чадварыг дээшлүүлэх масс онлайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтуршлага ба хөтөлбөрийн үнэлгээ (ШУТИС-ийн жишээн дээр)";

                   II байр:А.Оюунгэрэл, БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, "Удирдлагын зохион байгуулалтын хүчин зүйлс байгууллагын гүйцэтгэлд                          нөлөөлөх нь".

Эрдмийн  чуулгандбүтээлээ ирүүлсэн, оролцож судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлсэн нийт багш, судлаачиддаабаяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

 

Affiliated schools