link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны хурлын тэмдэглэлээс
2021-04-24 18:38 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 4 дүгээр сарын 20                           № 12                      Улаанбаатар хот 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр онлайнаар 1003 цагт эхэлж 1225 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд оролцоогүй: ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2021/2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ын төсөл, элсэлтийн хяналтын тоо

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2021/2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ын төслийг дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, баталгаажуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал)-д үүрэг болгов. 

2. Бакалаврын хөтөлбөрт 2021/2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тоог ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

3. ШУТИС-ийн захирал, цаг үеийн асуудлаар болон тодорхой чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгавар өгч, сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээний санал, эрдмийн ба хүндэт цол олгох журамд өөрчлөлт оруулах санал, үндсэн сурах бичгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, зуны засвар, тохижилтын ажлын төлөвлөлт ямар байгаа талаар санал боловсруулан захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг асуудал эрхэлсэн дэд захирал, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

 

LAST
MORE ...

Affiliated schools