link

“Эх хэлний өдрүүд” аян амжилттай өндөрлөлөө
2021-04-19 22:32 ЗАА

ГХС-ийн АСТ-ээс ШУТИС-ийн оюутнуудын дунд “Эх хэлний өдрүүд” сарын аяныг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү уламжлалт арга хэмжээг оюутан залуусын эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгээр уншиж, бичих чадварыг нь сайжруулах, эх сайхан монгол хэл, бичгээ сурч судлах хүсэл эрмэлзлийг нь дэмжих, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх, сурталчлах зорилгоор 2021 оны III/15-IV/15-ны хооронд зохион байгууллаа.

Аяны хүрээнд уламжлалт “Монгол бичгийн олимпиад”-аас гадна эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд ШУТИС-ийн 1-4-р курсийн бакалаврын болон ахисан түвшний сургалтын нийт 469 оюутан оролцов.

“Эх хэлний өдрүүд” уламжлалт аяныг энэ хичээлийн жилд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан ч оюутнууд идэвхтэй оролцож, илтгэх, зохион найруулж бичих, үндэсний бичгээрээ уншиж, бичих мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс:

Монгол бичгийн олимпиадад

I байр - Ж.Өсөхбаяр(БАС)

II байр - М.Номинболор(ЭХС), Д.Мишээл (БАС)

III байр - Ц.Үйлстхишиг(МХТС)

Тусгай байр - Б.Ганбат(ЭХС)

Илтгэлийн уралдаанд

I байр - Ө.Дагийсүрэн (БАС)

II байр - С.Мөнхтөр (БУХС)

III байр - Б.Басбиш (ГУУС)

Тусгай байр - Д.Балжинням (ГУУС), С.Золбаяр (ХШУС)

Эсээ бичлэгийн уралдаанд

I байр - Б.Сувд (ЭХС)

II байр - Э.Оюунсувд (БАС), Д.Мишээл (БАС)

III байр -А.Ууганбаяр (ЭХС) нар шалгарч бусдыгаа манлайллаа. Амжилттай, идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Яруу тансаг төрөлх хэл, оюуны гайхамшигт өв соёл үндэсний бичгээ сурч эзэмшин, түгээн дэлгэрүүлцгээе!

ГХС-ийн Ази судлалын тэнхим

Affiliated schools