link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны хурлын тэмдэглэлээс
2021-04-15 00:01 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 4 дүгээр сарын 13                           № 11                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр онлайнаар 1103 цагт эхэлж 1335 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын цахим сургалт, төгсөлтийн тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од 

2. “Монголын инновацийн 7 хоног 2021” арга хэмжээний тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

 

1. Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журамд зохих өөрчлөлт оруулан 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд мөрдөхөөр тогтов. Журмын өөрчлөлттэй холбоотой асуудлыг ШУТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулан, хамт олон багш, оюутнуудад мэдээлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов. 

2. “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн ажлын хэсэг байгуулахыг дэмжиж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрдэм, шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан)-д үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

LAST
MORE ...

Affiliated schools