link
2019-2020 оны хичээлийн жилд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөр, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими технологи” магистрын хөтөлбөрүүд нь Европын Сургалтын Чанарын Стандартын шаардлагуудыг хангаж олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

Олон улсад инженерийн дээд боловсролын бакалаврын сургалтын чанарыг 1-6, магистрыг 1-7 дугаар түвшингээр баталгаажуулан үнэлдэг. Тэгвэл ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн дээрх гурван хөтөлбөр хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн байна. Үүний зэрэгцээ “EUR-ACE” стандартаар магадлан итгэмжлэгдсэн учраас Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн бүх их сургуулийн чанартай дүйцнэ гэж үнэлжээ. Шинжээчид Монголд ажиллаж хөтөлбөрүүдэд үнэлгээ хийсэн бөгөөд стандартыг шаардлага хангаж буй дүгнэлт цахимаар илгээснийг өнөөдөр салбарын сайд ШУТИС-ийн багш нарт гардуулж өглөө.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр дараах давуу талтай. Үүнд:
• ШУТИС-ийн инженерийн дээд боловсролын сургалтын чанарыг “ASIIN”, “EUR-ACE” болон ENAEE-ийн стандартаар баталгаажуулж “long-life learning” чанарт хүргэсэн болно.
• ENAEE (European Network for the Accreditation of Engineering Education) -ийн сүлжээнд нэгдэн ажиллах гарцыг нээж байна.
• Суралцагч, төгсөгчид, хөтөлбөрийн багш нар нь дээр дурдсан 38 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломж нээгдэж байна.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль ийнхүү өнөөдөр батламжаа хүлээн авлаа. Тэд энэ хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийнхөө диплом дээр тэмдэгт дарж өгөх юм.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026