link
ШУТИС-ийн онлайн сургалтад Microsoft Office (MS) 365 программ ашиглах уриалга гаргаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Microsoft Office 365-д 14,000 оюутан 1,100 багш бүртгэлтэй байгаа бөгөөд бүртгэгдсэн бүх оюутнуудад ШУТИС-ийн мэйл хаяг (***@must.edu.mn) үүссэн болно. Идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгч нь 3000-4000 хооронд хэлбэлзэж байна. Microsoft Teams апп ашиглалт нэг өдөрт 6 сая орчим (аудио цаг), 6-7 сая орчим (видео цаг) 400 мянга гаруй дэлгэц хуваалцсан статистик тус тус гарсан байна.
Мөн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн хэмжээнд салбар, тэнхимийн хурал, бүрэлдэхүүн сургуулиудын захирлын зөвлөлийн хурал, захиргааны зөвлөлийн хурал, Ректорат, УЗ-ийн хурал, диплом хамгаалалт, төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа MS Teams ашиглан явагдсан болно.
Microsoft Office 365 нь зөвхөн Microsoft Teams программаар хязгаарлагдахгүй бөгөөд Word, Excel, PowerPoint, Form /санал асуулга, шалгалт авах боломжтой/, Onedrive 50GB багтаамжтай зэрэг апп-ууд багтаж байгаа.
Оюутнуудын ашиглалттай холбоотойгоор нууц үг мартсан дахин сэргээх гэсэн байдлаар хандалт өндөр байна. Иймд бид MS Office 365 паспорт сэргээх процессыг автомат хэлбэрээр явуулж байгаа бөгөөд хэрэглэгч өөрийн ашигладаг хувийн мэйл хаяг болон утасны дугаараа баталгаажуулснаар дахин нууц үгийг өөрөө сэргээх боломжтойг багш нар оюутнуудад дахин сануулж өгнө үү!
Бид цаашдаа MS Office 365 ашиглалтын хүрээг тэлж “ШУТИС-2030” стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрт багтсан оюутан, багш нарын үйлдлийн систем, оффисын программ хангамжуудын лицензийн асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж байгаа болно.



ШУТИС захиргаа,
Нээлттэй боловсролын төв
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026