Танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа талаар профессор багш нарт зөвлөмж
ganbayar

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх  шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн болно. Үүнд:

  1. Танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баримтлах.
  2. Нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн   лекц, семинар, практик, лабораторийн материал, бие даалтын даалгаврыг гүйцэтгэх арга зүй, зааврыг тодорхой тайлбартай,  бие даалтын даалгаврыг хүлээн авах хугацааг оюутан суралцагчдад цахимаар хүргэх.
  3. Төгсөх курсын оюутнуудад улсын шалгалт, дипломын ажил болон дипломын төсөлтэй холбоотой заавар зөвлөгөө өгч, тасралтгүй эргэх холбоотой ажиллах
  4. Магистрантуудыг  2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад хэлний нэгдсэн шалгалтад хамруулах.

 

 

Сургалтын бодлого зохицуулалтын газар

2020-11-11