link
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг номын санч, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт 2012.01.10-11 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтанд ШУТТНСан, КТМС, МХТС, ҮТДС, МИС, Улаанбаатар политехник коллежийн нийт 40 номын санч, мэдээллийн ажилтнууд хамрагдлаа. Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөрийн холбогдох заалтуудыг танилцуулан, номын сангийн шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ, олон улсын стандартад нийцсэн номын захиалга, дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл болон аттестачлалын шалгуур үзүүлэлтүүдэд номын сангийн үүрэг, Web 2.0 технологи, Internet Bookmark, Options, Internet Download Manager, Firefox-ын нэмэлтүүд, CCleaner, фонтын хөрвүүлэлт болон Photoshop, Indesign програмын хэрэглээний талаар батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт явагдаж зөвлөмж гарлаа. Дашрамд дурьдахад монголын их дээд сургуулийн төлөөлөл уг сургалтанд саналаар оролцож, энэхүү сургалт нь орчин үеийн номын сангийн үйл ажиллагаанд үр дүнгээ өгнө гэдгийг санал солилцох үеэр мэдэгдэж байв.
![]() |
|
![]() |
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION