link

“Сүүдэр бүү тусга” болон “Хүн бай” аяны арга хэмжээ боллоо
2020-10-15 02:04 ЗАА

            ШУТИС-ийн хэв журам сахиулах “Соёмбо” клуб, СБД-ийн цагдаагийн I хэлтэстэй хамтран “Сүүдэр бүү тусга” болон “Хүн бай” аяныг зохион байгууллаа. Монгол улсын хэмжээнд тулгарч буй томоохон асуудлуудын нэг хүчирхийллийн эсрэг оюутан залуусын дуу хоолойг нэгтгэх, бие биеэ хайрлах, хүндлэх хандлагыг нийтэд түгээх, зурагт хуудас, тараах материалаар дамжуулан мэдээ, мэдээллийн хэргэх, тэдний дунд гар зургийн болон эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, үзэсгэлэн гаргав. Энэ үеэр шилдэг оюутныг шалгаруулж урамшууллаа. Шагналыг ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, НЦУГ-ийн ОНХА-ны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Дэлгэрмаа, хошууч н.Болорцэцэг нар гардууллаа.

 

            “Сүүдэр бүү тусга” болон “Хүн бай” аяныг сургуулийн удирдлага, цагдаагийн байгууллагаас өндрөөр үнэлж оюутан залуусыг гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүн байх ухаан бодлыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр болохоос гадна бусад их дээд сургуулийн оюутан залууст үлгэр дуурайлал болохуйц ажил хэмээн онцлов. Эсээ бичлэгийн уралдааны шүүгчээр СБД-ийн цагдаагийн I хэлтсийн ОНХА-ы хошууч Б.Бат-Эрдэнэ, Ахмад Б.Дэлгэрмаа, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Соёмбо клубийн ахлагч Н.Баяраа, гар зургийн уралдааны шүүгчээр НЦУГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, Соёмбо клубийн ахлагч Н.Баяраа нар ажиллав. Шилдэг эсээгээр БуХС-ийн ТМ- I курсийн оюутан Б.Янжинлхам, удаах байранд БАС-ийн I курсийн оюутан А.Билгүүн, гутгаар байранд  БуХС-ийн БУ-II курсийн оюутан Б.Сэрчмаа нарын бүтээл шалгарсан байна. Гар зургийн уралдаанд тэргүүн байранд ҮТС-ийн ГД-III курсийн оюутан Т.Цэлмэг, дэд байранд БАС-ийн Архи-IV курсийн оюутан А.Лиона, гутгаар байранд ҮТС-ийн ҮД-I курсийн оюутан Г.Номин нарыг бүтээлийг шалгаруулжээ. Шилдэг оюутнуудаа өргөмжлөл, мөнгөн шагнал, оролцсон нийт оюутнуудад Соёмбо клубийн гишүүд талархал, гарын бэлэг гардууллаа.

 

 

            Аяны гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн оюутан залуустаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

            Мэдээллийг ШУТИС-ийн маркетинг, олон нийттэй харилцах алба шууд дамжуулалт,  АSU.MN сайт мэдээллийг газар дээрээс нь шууд сурвалжилга хийж нийтэд хүргэв.

https://www.facebook.com/www.must.edu.mn/videos/779485192627151

https://www.facebook.com/www.asu.mn/videos/3588928731127757

Оюутны соёл, үйлчилгээний алба

Хэв журам сахиулах “Соёмбо” клуб

Affiliated schools