link
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт ухаа” спортын ордонд зохион байгуулжээ. Монголын бүжгийн спортын холбооны санаачилгаар, НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй XVIII удаагийн Хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн 8 насны ангилалд 6-60 настай оролцогчид, тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн, зэрэглэлийн тэмцээн, формейшны тэмцээнүүдэд нийт 320 гаруй тамирчид авьяас билгээ сорин Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн оюутны соёл, үйлчилгээний албаны дэргэдэх цэнгээнт бүжгийн Хос-Уянга хамтлаг нь 2018 онд залуучуудын насанд хүрэгчдийн латин формейшн бүжгийн төрөлд ажилттай оролцож байсан. 2020 оны тэмцээнд хосын төрөлд спортын дэд мастер багш дасгалжуулагч н.Төрболд удирдуулан оролцож алтан медаль хүртлээ.

Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж байна.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026