link
Гадаад хэлний сургуулийн “Техник, технологийн орчуулга” хөтөлбөрийн хятад хэлний 2-р дамжааны оюутан Н.Дашзүмбэр, О.Туул, 1-р дамжааны оюутан Б.Буд-Эрдэнэ, Б.Бадамцэцэг нар 2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Чиндао хотын Шаньдун ШУТИС-д нэг жилийн оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдав.
Оюутнууд тус сургуульд суралцах хугацаандаа хятад хэлний яриа, сонсгол, бичиг, хятадын соёл, хятад хэлний түвшин тогтоох шалгалтын бэлтгэл зэрэг хичээлийг судалж, ГХС-д олж авсан хэлний мэдлэгээ улам гүнзгийрүүлэв.
Оюутнууд маань Чиндао хот, Шаньдун ШУТИС төдийгүй Хятад улсын тухай мэдлэг, хятадын ёс заншил, урлаг соёл, үндэсний баяртай танилцаж хятад болон гадаад оюутнуудтай чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, орон орны соёлоос суралцаж, спорт болон урлагийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, бие даан ажиллах, багаар ажиллах чадвар, харилцааны соёл, цагийн менежментэд суралцах зэргээр өөрсдийгөө өөрчлөн, туршлага хуримтлуулснаа тайлагналаа.
Оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Гадаад хэлний сургууль, Ази судлалын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea