link
Эх орны инженер-технологийн мэргэжилтэн бэлтгэх их уурхай болсон, нэгэн жарны түүхтэй төрөлх сургуулийнхаа музейг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны хөтөлбөрт шинээр элсэгч Эрхэм шавь СРЕ-100, “Мэргэжлийн удиртгал” хичээлийн шугамаар үзэж сонирхов. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт төрөлх ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойгоор бүтээсэн “ШУТИС, 1959-2019, түүхэн замнал” 6 боть номыг баринтаглахад биечлэн оролцож, сургуулийнхаа түүхийн энэхүү музейг үүсгэн байгуулах, үргэлжлүүлэн хөгжүүлэхэд итгэл сэтгэлээ өгч, хичээнгүйлэн ажиллаж байгаа Л.Гүрбазар багш, музейн бусад ажилтнууд оюутнуудад музейн үзмэрүүдийн дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өгсөн болно. Түүхт сургууль маань улам өргөжин хөгжиж, төрөлх хамт олон маань эрдэм оюуны их бүтээлтэй, эрхэм шавь нарын маань хичээл сурлага амжилттай байх болтугай.

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн хөтөлбөрийн шинэ оюутнууд профессор Ж.Цэвээнжав, музейн эрхлэгч Л.Гүрбазар багш нарын хамт

ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, Евро-Азийн болон Монголын Уул уурхайн, Инженерийн ухааны академиуд, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн Ж.Цэвээнжав зочны дэвтэрт Талархал бичив.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026