link

Нийтийн тээврийн цахим карт захиалах оюутнуудын анхааралд
2020-09-07 23:17 ЗАА

2020-2021 оны хичээлийн жилд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгах хүсэлтэй оюутнууд 2019 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний  дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Цахим төлбөрийн карт шинээр захиалах
  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/ татаж бөглөх;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт
  • Төлбөр төлсөн баримт  / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд 3600 төгрөгийг тушаана/
  1. Цахим төлбөрийн карт сунгуулах

2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2020-2021 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.

  • Цахим төлбөрийн карт;
  • Төлбөр төлсөн баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд 1000 төгрөгийг тушаана/
  1. Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах

2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2020-2021 оны хичээлийн жилд  картыг доорх үйлчилгээний нэгдсэн төвүүдэд картаа захиалан авсны дараа сургалтын албанд сунгалтын төлбөр төлсөн  баримтаа картын хамт хураалгана.

      • Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • 6 буудал /Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв/
      • Баянгол /3,4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв/
      • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Цахим төлбөрийн карт
  • Төлбөр төлсөн баримт 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools