link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны хурлын тэмдэглэлээс
2020-08-28 20:21 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

    2020 оны 8 дугаар сарын 18                              Дугаар 13                                   Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1110 цагт эхэлж 1310 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү /онлайн/, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

      - 2020/2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийн тухай 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сургалтын үйл ажиллагааг 8 дугаар сарын 24-ний өдрөөс цахим хэлбэрээр зохион байгуулах. 

2. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээлийг цахим хэлбэрээр явуулахтай холбоотой ШУТИС-ийн хэмжээнд захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний А/48 тушаалаар батлагдсан “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг мөрдөх, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools