link
Монголын оюутны спортын холбоо (МОСХ) 1993 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг болсон билээ. Энэ онд 18 дах удаагаа шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагч, сургууль хамт олныг шалгаруулах ёслолыг 12 дугаар сарын 26-ны өдөр Спортын төв ордонд хийв.
БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны 8 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орсон шатрын төрөлд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаар ШУТИС-ийн Математикийн сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул “Шилдэг оюутан эмэгтэй тамирчин”-аар шалгарлаа. Б.Мөнгөнтуул нь тус наадамд оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ 9 өрөг тоглон 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдон хүчтэй их мастеруудыг ардаа орхин амжилт гаргасан юм.
Харин “Эрэгтэй шилдэг оюутан тамирчин”-аар Дэлхийн 26 дугаар Универсиад наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд 1769 оноогоор мөнгөн медаль хүртсэн ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа тодорлоо. Тэрээр урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд 19 орны 57 тамирчидтай Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо хамгийн өндөр амжилт үзүүлэн 594 оноо авсан юм.
2011 оны “Оюутны спортыг дэмжигч шилдэг сургууль”-иар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамт олон шалгарч Монгол Улсын 100 гаруй их, дээд сургууль, коллежуудаас энэхүү номинацид тэргүүллээ. ШУТИС-ийн хамт олон 2011 онд үндэсний хэмжээнд зохиогдсон Монголын оюутны спортын 10 дугаар “Универсиад” их наадамд оюутан тамирчдаа амжилттай бэлтгэн бүх төрөлд оролцуулж байгууллагын нэгдсэн дүнгээр 2 дугаар байр, БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар “Универсиад” наадмын буудлага, шатрын төрөлд 2 мөнгөн медаль, аэробекийн төрөлд шагналт байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Оюутан, сургууль хамт олнын дунд биеийн тамир, спортын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэн, оюутны спортыг сурталчилан, хөгжүүлэхэд ихээхэн зүтгэл гарган ажилласан амжилтаараа ийнхүү шалгарсан байна. Шагналыг тус сургуулийн ректор Б.Дамдинсүрэн, Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч С.Энхтуяа нар гардан авлаа.
ШУТИС-ийн нийт хамт олондоо шинэ оны мэнд хүргэе.
Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундаганы жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year!
Биеийн тамир, спортын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea