link
БСШУСЯ-ны захиалгаар, Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн (ДБШТ) хүрээнд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс “Дээд боловсролын удирдлага” нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг (МООC)
сэдвийг хамруулан анх удаа монгол хэл дээр бэлтгэж, танилцуулга болон 5 удаагийн цуврал вебинарыг БСШУСЯ, АХБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, ДБШТ-ийн нэгж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдах ажилтнуудад зориулан 2020 оны 6 дугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулав.
Та бүхэн www.edx.edu.mn платформ дээр байршуулсан “Дээд боловсролын удирдлага” MOOC-д бүртгүүлэн бие даан судалж, бизнесийн байгууллагад өргөн хэрэглэгддэг манлайлал, засаглал, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн удирдлага, байгууллагын зохион байгуулалтын дизайны талаарх суурь, тулгуур ойлголтуудтай танилцан тэдгээрийг дээд боловсролын салбарт хэрэглэх боломжийн талаар мэдээлэл, мэдлэг, ур чадваруудыг олж авна уу гэж урьж байна.





Нээлттэй боловсролын төв
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship