link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны /онлайн/ хурлын тэмдэглэлээс
2020-06-12 00:47 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

/ОНЛАЙН/ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ХЭСГЭЭС

 

          2020 оны 06 дугаар сарын 08                                  №10                                  Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал /онлайн/ 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1420 цагт эхэлж 1730 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2019/2020 оны хичээлийн жилийн ажлын тайлан

            Ёс зүйн зөвлөлийн дарга Д.Оюун

2. ШУТИС-ийн 2020 оны эхний хагас жилийн төсвийн тодотголын тухай /өөрчлөлт/

ХХТЭ дэд захирал Б.Сүхбат

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

Бусад асуудал

  • Японы инженерийн бэлтгэл ангийн тухай

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

          ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

  • Биеийн тамирын хичээлийн сургалтын талаар авах арга хэмжээний тухай

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

          СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийг 2019/2020 оны хичээлийн жил "хангалттай" ажилласан гэж дүгнэв. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн идэвх, ажлын оролцоо, үр дүнг харгалзан зохих журмын дагуу урамшуулал олгохоор тогтов. 

2. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, журмыг шинэчлэн боловсруулан 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улиралд захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлд санаачилгатай ажиллахыг ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга /Д.Оюун/-д үүрэг болгов.

3. ШУТИС-ийн 2020 оны төсвийн тодотголын өөрчлөлтийг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

4. “Японы инженерийн бэлтгэл” анги нээх саналыг дэмжиж, 2020/2021 оны хичээлийн жилээс элсэлт авахаар тогтов.

5. Гадаад хэлний сургуульд “японы инженерийн бэлтгэл” ангийг хариуцуулахаар тогтож, элсэлт авах, сургалтын бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Гэрэлт-Од/, Гадаад хэлний сургуулийн захирал /Б.Соёлсүрэн/ нарт хариуцуулахаар тогтов.

6. “Биеийн тамирын сургалтын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ”-ний тухай танилцуулсан саналыг дахин сайтар нягталж, хууль эрхзүйд нийцүүлэн, тодорхой болгож “Профессор, багш нарыг ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжив.

7. Биеийн тамирын хичээлийн агуулга, стандарт, төлөвлөгөөнд хичээлийн төрөл /явган аялал/, норм нормативыг тодорхой заах, хичээл зохицуулалт, кредитийн тооцоо /цагийн тооцоо/, сургалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгон “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын шинэчлэлд тусгах шаардлагатай эрхзүйн акт боловсруулахад хамтран ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулах газрын дарга /Д.Гэрэлт-Од/, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал /Д.Ганхуяг/ нарт үүрэг болгов.

8. Хичээл, сургалттай холбоотой асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулах газрын дарга /Д.Гэрэлт-Од/ нарт зөвлөмж болгов.

9. “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам” шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт ажиллах ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга /С.Дэлгэрмаа/-ын саналыг дэмжив.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools