link
БСШУЯ болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд “Мэргэжлийн боловсрол сургалтын талаар харилцан ойлголцлын баримт бичиг”-т гарын үсэг зурсаны 500 дахь өдрийг тэмдэглэх, хэрэгжилтийн тайлан танилцуулах үйл ажиллагаа 12-р сарын 10-ны өдөр Орхон аймагт боллоо.
Мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх ажлынхаа явц, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, “Өнгөрсөн 500 хоногт ихээхэн үр бүтээлтэй ажиллаж, олон амжилт гаргасан учраас энэ өдрийг тэмдэглэж байгааг” зохион байгуулагчид онцолж байсан юм.
500 өдрийн арга хэмжээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр 42 МСҮТ-д 3300 гаруй монгол хүн 18 мэргэжлээр суралцаж байгаагаас 520 гаруй нь уул уурхайн чиглэлээр суралцдаг юм байна. Эдүгээ тус компани мэргэжлийн боловсролын салбарт 110 тэрбум төгрөг төсөвлөн жил бүр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний 3300 төгсөгчийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагджээ.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-д тус компанийн захиалгаар суралцагчид нь мэргэжил эзэмшихдээ сар бүр 200 долларын тэтгэлэгтэй суралцдаг аж.
500 өдрийн тайланг танилцуулах арга хэмжээний хүрээнд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд гидравликийн сургалтын төхөөрөмж, насос шалгах, процессийн хяналтын сургалтын төхөөрөмжүүд, бульдезорын, авто-ачигч, өөрөө буулгагч авто машины, экскаватор, гагнуурын сумлятор, компьютерийн лаборатори зэрэг 800 мянган долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн нь олон улсын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа Уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль Оюу толгой компанитай хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлсэнээс хойш 2 жилийн хугацаанд 300 орчим мэргэжилтэй ажилтныг сургаж байгаа ба тус компанийн анхны мэргэжилтэй ажилтан болох 24 хүнд даацын автомашины оператор амжилттай суралцаж төгсөн, ажиллаж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea