link

“Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн “Канадын уул уурхайн ахисан түвшний сургалт болон их сургуулийн судалгаа” сэдэвт олон улсын сургалт семинар амжилттай боллоо
2020-01-10 13:16

ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль Канадын Бритиш Колумбын их сургуулийн Норман Б.Кеевилийн уул уурхайн сургуультай хамтран хэрэгжүүлж буй АХБ-ны санхүүжилттэй “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Канадын уул уурхайн ахисан түвшний сургалт болон их сургуулийн судалгаа” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 12 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Канадын Бритиш Колумбын их сургууль (UBC)-д амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалт семинарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор Б.Алтантуяа, Уурхайн технологийн салбарын эрхлэгч Б.Батболд, дэд профессор Б.Орхонтуул, багш Г.Зулзаяа нар оролцлоо.

 

Энэ хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,  ШУТИС-ийн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар Бритиш Колумбын их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Мурали Чандрашекаран, Ахисан түвшний сургуулийн захирал Жулиан Диеркэс болон бусад удирдлагатай уулзав. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, тус сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов. Бритиш Колумбын их, сургуулийн удирдлагууд БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы дээрх саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ https://mecss.gov.mn/news/2215/.   

 

Канадын уул уурхайн ахисан түвшний сургалт болон их сургуулийн судалгаасэдэвт сургалт семинар нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдав. Үүнд:

  1. Канадын дээд боловсрол ба сургалтын хөтөлбөрүүд
  • Норман Б.Кеевилийн уул уурхайн институт сүүлийн 20 жилд- Prof. Malcom Scoble, UBC
  • Канадын инженергийн магадлан итгэмжлэлийн систем - Sanja Miskovic,  
  • Сургалтын хөтөлбөрийн жишээ - Ашигт малтмалын баяжуулалтын үндэс (MINE292) - Tugba Cebeci, UBC
  • Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт /байнгын/- Andrea Arduini, UBC
  • Ирээдүйн уул уурхайн боловсрол - Ilija Miskovic, UBC
  1. Ахисан түвшний сургалтын хөтөлбөр ба судалгааны ажил
  •  Бритиш Колумбын их сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа - Julian Dierkes, UBC  
  • Чулуулгийн механик - Davide Elmo, UBC  
  • Гар аргаар алт олборлолт буюу бичил уурхай Marcello Veigoь UBC
  • Ажил олгогчдын хэрэгцээ Masaki Miyoshi, UBC (https://www.zoominfo.com/p/Masaki-Miyoshi/1103385243)
  • Салбар хоорондын хамтын ажиллагаа ба судалгаа- Jocelyn Fraser, UBC (https://sppga.ubc.ca/profile/jocelyn-fraser/)
  • Ашигт малтмалын Брадшавын судалгааны санаачлага John Steen, UBC
  1. Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн оюутнуудын судалгааны ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх болон онлайн сургалтууд
  • Шинжлэх ухаан технологийн их сургуульд хэрэгжиж буй Уул уурхайн хөтөлбөрүүд Т.Намнан, Б.Батболд Б.Орхонтуул, ШУТИС
  • Онлайн сургалтууд- Lena Patsa, UBC

 Ахисан түвшний хөтөлбөрийн судлаач оюутнуудын судалгааны ажлууд:

  • Уул уурхайд олон нийтийн оролцоо
  • Босоо тээрэм болон өндөр даралтын булт бутлуур ашиглан бутлалтаас үүсэх бохирдлыг арилгах судалгаа
  • Никелийн хүдэр баяжуулах технологийн судалгаа

Уул уурхайн компаниудын ашгийг орон нутгийн хөгжилд чиглүүлэх судалгаа

 

Affiliated schools