link
ШУТИС, ҮТС-ийн Шим тэжээл судлалын төвийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд 2019 онд цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, тогооч нарыг хамруулсан шим тэжээл-эрүүл ахуйн боловсрол олгох сургалт Семинарыг 3 удаа зохион байгуулж 1200 хүмүүс хамрагдсан байна.
Төслийн хүрээнд Сонгино Хайрхан дүүргийн 117-р цэцэрлэгт “Хоол, шим тэжээлийн сургалт & танин мэдэхүйн өрөө”-г тохижуулж, нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Сургалт танин мэдэхүйн өрөө нь хүүхдэд зориулсан эрүүл ахуйн болон шим тэжээлийн боловсрол олгох тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр иж бүрэн хангагдсан болно.

Эрүүл ахуйн сургалтын булан

Хоол, шим тэжээлийн сургалтын булан
КОЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан хүүхдэд зориулсан хоол, шим тэжээлийн өрөөг Монгол улсад анх удаа байгуулж буйд талархал илэрхийлж, цаашид Сонгино-Хайрхан дүүргийн бусад цэцэрлэгийн хүүхдүүд ашиглах боломжийг бий болгоход анхаарч ажиллахыг хүсэв.
Шим тэжээлийн сургалт, танин мэдэхүйн өрөө нь бага насны хүүхдэд шим тэжээлийн мэдлэгийг нас насны онцлогт нь тохируулан үе шаттай олгох боломжийг нээж өгсөн бөгөөд энэ нь ирээдүйн эрүүл иргэн бий болоход оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно.

Нээлтийн үйл ажиллагаанд КОЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Ким Сү-Янъ, “WITH” ТББ-ын Монгол дах суурин төлөөлөгч Пак Кён Хи, БСШУСЯамны Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт, бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбат, НБГ-ын мэргэжилтэн Б.Энхсайхан болон Г.Алтантуяа, Шим Тэжээл судлалын төвийн зөвлөх Ким Сон Ми, 117-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026