link
Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Хоол, хүнс үйлдвэрлэлийн машин аппарат, хөргөлтийн системийн профессорын багийн “Хөргөлтийн системийн лаборатори” ШУТИС-ийн төв байрны 106 тоотод 2011 оны 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Я.Наранцэцэг, БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны дарга Ц.Адьяасүрэн, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн МБСГ-ын орлогч дарга Н.Бямбасүрэн, Мянганы сорил сангийн төслийн зөвлөх Жеан Лук Марселлин, Монголын хөргөлтийн инженер техникчдийн холбооны гишүүн байгууллагууд, АПУ, Мах Импекс, МСS, Сүү ХХК-ны инженер техникийн ажилтны төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
ХИБС нь 2008 оноос хүнсний сүлжээний хөргөлтийн системийн мэргэжлээр элсэлт авч энэ мэргэжлээр нийт 85 оюутан суралцаж байна. Тус лабораторт төрөл бүрийн хөргөх бодисоор ажилладаг хөргөлт, агааржуулалтын системийн техник, технологи, тоног төхөөрөмжийн бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчимтай танилцаж болох юм.
Мөн техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлох лабораторийн ажлуудыг гүйцэтгэх, сургалт, эрдэм шинжилгээ туршилт судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд зориулагдсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тухайлбал L-ZWII маркийн хөргөлт, халаалт, YL-818 агаар сэлгэлт, хөргөлтийн зориулалттай сургалтын төхөөрөмж захиалан авч суурьлуулсан ба хөргөлтийн системийн техникийн үйлчилгээний үеийн багаж хэрэгслүүд, ханын үзүүлэн таниулах материал, сүүлийн үеийн ном сурах бичгүүдийг дэлгэн үзүүлжээ.
Эдгээр туршилтын төхөөрөмжүүд нь хөргөлт, агааржуулалтын системийн үйл ажиллагааны зарчимтай танилцаж, түүнд тохиолдох 8 ба 24 эвдрэл гэмтлүүдийг тодорхойлох бололцоотой, электрон самбаруудтай ба комьютерийн удирдлагаар удирдах, хянах боломжтой юм. Түүнчлэн лабораторийн нээлтийн ажиллагааны үеэр багш доктор Ш.Энх-Амгалангийн бичсэн “Озон задлах бодисыг орлуулагч хөргөх бодисууд, техникийн үйлчилгээ” нэртэй шинэ ном хэвлэгдэн гарсан нь давхар баяр байлаа. Нээлтийн үеэр ОҮА-ныхан хөргөх бодис тодорхойлогч анализатор, олон улсын байгууллагаас ирүүлсэн үзүүлэн таниулах материалууд, Термо-тех компанийн хамт олон TCL фирмийн агааржуулалтын системийн төхөөрөмж, Синус-Дочи компаниас ажлын багаж иж бүрдэл зэргийг бэлэглэж багш нартаа амжилт хүсч байв.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea