link
Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпораци нь 9 дахь жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Энэхүү тэтгэлгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршдог билээ.
2019-2020 оны хичээлийн жилд 4 оюутан тус бүрд 1,980,000 (нэг сая есөн зуун наян мянган) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б. Очирбат, Сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х. Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т. Намнан, мэргэжилтэн М. Болортуяа, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки, Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ахлах ажилтан Г. Золжаргал, ажилтан Цолмон, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 4 оюутан болон өмнөх жил тэтгэлэг авсан оюутнуудыг төлөөлөн ХШУС-ийн Химийн технологийн 4-р курсийн оюутан Д.Цэрэндорж нар оролцлоо.
Мицубиши корпорацийн нийт хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Тэтгэлэгт оюутнуудын нэрс:
№ |
Овог нэр |
Сургууль |
Голч |
Мэргэжил |
1 |
Дарханбат Уранчимэг |
ҮТС |
3.57 |
График дизайн |
2 |
Эрдэнэбат Отгонбаяр |
ГХС |
3,54 |
Техник технологийн орчуулагч |
3 |
Жамсранжав Мөнхбат |
ГУУС |
3,74 |
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт |
4 |
Батнасан Ганзориг |
МХТС |
3,9 |
Автоматжуулалтын систем |
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea