link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний хурлын тэмдэглэлээс
2019-12-03 13:05

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

          2019 оны 11 дүгээр сарын 19                             Дугаар: 24                                        Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1710 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хуралд: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Захирал Б.Очирбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

    

Хэлэлцсэн асуудал:

1. KOICA олон улсын байгууллагатай хамтарсан Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх төслийн явц

МХТС-ийн захирал Н.Чулуунбанди

2. Геологи, уул уурхайн сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

3. "ШУТИС-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг"-ийн төсөл

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. KOICA олон улсын байгууллагатай хамтарсан Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх төслийг дэмжиж ажиллахаар тогтов.

2. Геологи, уул уурхайн сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн шалгалтын тайланг захиралд танилцуулахаар тогтов.

3. "ШУТИС-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг"-ийн төслийг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools