link
ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын Гидрогеологи, инженер геологи мэргэжлийн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд монгол орны геологи орчны төлөв байдал, гидрогеологи, инженер геологийн нөхцөл, булаг, рашааны гидргеохими, газар доорх усны бохирдолт, горим, мониторинг, тэжээмж, газар доорх усны ордын нөөц, уурхайн гидрогеологи, инженер геологи зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судалсан, шинэ санаа, оновчтой арга, аргачлал дэвшүүлсэн нийт 23 өгүүлэл, 2 мэдээллийг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” хурлын эмхэтгэлийн 27 дугаарт хэвлүүлж, үүнээс 11 аман илтгэл, 12 ханан илтгэлийг хэлэлцүүлсэн.

Тус хуралд БОАЖЯ, БХБЯ, УУХҮЯ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, “Монгол ус” ТӨҮГ, Туул голын сав газрын захиргаа, ШУТИС, МУИС, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, Барилга хөгжлийн төв болон бизнес эрхэлдэг “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эм Ар Даблью” ХХК, “Инж Гео Тех” ХХК, “Лэнд Тест” ХХК, “Нэмэр интернэшнл” ХХК, “Эко гидро гео” ХХК, “Таван үндэс” ХХК, “Баян-Айраг” ХХК, “Эрдэнэс” үндэсний судалгаа, хөгжлийн төв, “Экологи бүтээмж” ХХК, “NCCS” ХХК, “Танан импекс” ХХК, “Геомастер” ХХК, “Water management“ ХХК зэрэг байгууллагын төлөөлөл, үе үеийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн төгсөгч, сурч байгаа бакалавр, магистрант, докторант оюутнууд оролцлоо.

ШУТИС, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар
2019.11.08
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026