link
Худалдаа, нийтийн хоолны байгуллага үүсч хөгжсөний 90 жил, Хоол, хүнсний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулан ХИБС-ийн ХҮШС-ын профессорын багаас “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи” , “Хоол зүй-тэжээхүй ухааны” мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон явагддаг мэргэжлийн ур чадвар тэнсэх “COOK SHOW“ шалгаруулалт 2011 оны 11-р сарын 19-ны өдөр “ Амазон “ клубт болж Л.Цэрэнпүрэв багштай ХҮҮТИ-IV ангийн оюутнууд амжилттай зохион байгуулж явуулав.
Тэмцээнд ХИБС-ийн дээрх мэргэжлийн ангийн 5 баг, “Техник Технологийн Коллеж”, “Сэрүүлэг” дээд сургуулийн оюутнууд оролцож мэргэжлийн авьяас чадвараа сорин уралдсанаас Л.Цэрэнпүрэв багштай ХҮҮТИ-IV анги тэргүүн байр эзэлж шилжин явах цом, Д.Уянга багштай ТТК-ын баг удаах байр,
Г.Энхтайван багштай ХЗТУ- III анги гуравдугаар байрт шалгарлаа.
Мэргэжлийн ур чадвараа сорих, хоол зохион бүтээх шинжлэх ухааны мэдлэгээ гүнзгийрүүлж, практикт хэрэгжүүлэх, өөр хоорондоо туршлага солилцох, нөгөө талаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн хичээлийн томоохон дадлага болж өгдөгт уламжлалт тэмцээний ач холбогдол оршино.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project