link
ШУТИС-ийн Оюутны холбооны Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн нээлттэй өдөрлөг 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хичээлийн 2-р байранд амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт Соёл хүмүүжлийн албаны Дуулаачийн клуб, Бүжгийн клуб, Амьд хөгжмийн клуб, ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний клуб, УУИС-ийн Хөгжлийн ирээдүй клуб, ГХХАА-ны Speaking club, ҮТДС-ийн Хос морь шатрын клуб, Хүний нөөц менежментийн албаны Must sea кино клуб, МХТС-ийн Эрдмийн индэр, Sys & Co Tech, High Tech клуб болон Багшийн туслах клуб гэсэн нийт 12 клуб оролцож өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж гишүүнчлэл хийсэн юм.
Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын бүтээлч клуб шалгаруулах сарын аянд амжилттай оролцсон клубүүд үйл ажиллагааны төсөв авах эрхээр шагнагдлаа. ШУТИС-ийн Оюутны холбооны Клубүүдын нэгдсэн зөвлөлд бүртгэлтэй 50 орчим клубээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 20 орчим клуб байна. Эдгээр клубүүдийг дэмжиж хамтран ажиллах нь Клубүүдын нэгдсэн зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны чиглэл юм.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea