link
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтан МехТС-ийн техник, технологийн туршилт судалгааны төвд “Нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийгээр хандлах аргаар чацарганы үрийн тос боловсруулах лаборатори”-ийн нээлтийн ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, АХБ-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбооны тэргүүн Д.Насанжаргал, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Академич Ч.Авдай, МехТС-ийн профессор багш нар, “Ногоон ази сүлжээ” ТББ-ын сургалтанд орон нутгийн суралцагсад оролцов.
АХБ-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн 945,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийгээр хандлах аргаар чацарганы үрийн тос боловсруулах тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар тослогт ургамлын үрнээс даралтат технологоор тос боловсруулах судалгааны ажлын эхлэл тавигдаж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea