link
2010 оны 2 сард БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2 гол ажлыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Үүний нэг нь хоёр улсын засгийн газар хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр баклаврын 10 оюутан, магистрын 10 оюутныг тэтгэлэгтэйгээр ХБНГУ-ын их дээд сургуулиудад суралцуулах болсон. Хоёр дахь гол ажлын хүрээнд ШУТИС болон Фрайбергийн Уул уурхайн академи хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ба улмаар хамтарсан сургууль байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү 2 ажил амжилттай хэрэгжиж байгаа ба өнөөдөр 3+2 баклаврын сургалтын хөтөлбөрийг баталгаажуулж гэрээ байгууллаа.
3+2 сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр манай оюутан залуучуудад уул уурхайн ашиглалтын технологи инженер мэргэжлээр ШУТИС-д 3 жил амжилттай суралцсан тохиолдолд Фрайбергийн Уул уурхайн академид 2 жил үргэлжлүүлэн суралцаж магистрын зэрэг хамгаалах сайхан боломж нээгдэж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea