link
ОХУ-ын Сансар судлалын Холбооны 2008 оны шагналыг ШУТИС-ийн хоёр эрдэмтэн хүртжээ. Сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарины нэрэмжит, түүний дүр бүхий Алтан медалиар ШУТИС-ийн системийн судалгааны төвийн захирал шинжлэх ухааны доктор, профессор Б.Болдсайхан, геотехникийн судалгааны төвийн захирал профессор , шинжлэх ухааны доктор Д.Дашжамц нарыг шагнасаныг ЮНЕСКО-гийн монголын үндэсний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Уртнасан гардуулан өглөө.
Энэхүү нэр хүндтэй шагналыг манай нэр бүхий эрдэмтэд хүртэх болсон нь тус холбооноос эрхлэн гаргасан "Сансрын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд “ номыг монгол хэлнээ орчуулан гаргасан бөгөөд мөн профессор Б.Болдсайхан бичиж профессор Д.Дашжамц редакторласан "Системийн аюулгүй байдал” сэдэвт шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл нь сансар судлалын онол номлолыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр хэмээн Сансар судлалын Холбоо үзсэн байна. Мөн уг шагналыг орчуулагч, математикийн багш Х.Оюунцэцэгт олгожээ.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION