link
ШУТИС-ийн ГГТС-ийн дэд профессор, Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав Болгар улсын Антарктидын 20-р экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар боллоо. Профессор Л.Дүгэржав энэ сарын 18-ны өдөр тус тивийг зорьж судалгааны ажил хийх юм байна. Уг судалгааны ажил арванхоёр дугаар сарын 1-нээс дараа жилийн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэнэ. Л.Дүгэржав профессор өмнө нь Антарктид судлалын 3 экспедицэд оролцон ажиллаж байсан туршлагатай юм.
Олон улсын судалгааны багт өнгөрсөн жил Болгар, Монгол, Испани, Португалийн судлаачид ажилласан бөгөөд энэ жил Японы дөрвөн эрдэмтэн нэгджээ. Экспидицийнхэн хэд хэдэн цооног өрөмдөж, Антрактидийн цэвдгийн температурын өөрчлөлтийг судлах юм байна. Тус экспедицийн 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд олон орны судлаач эрдэмтдийг хамруулсан томоохон баг судалгааны ажил хийхээр болжээ. Мөн ШУТИС-ийн ГГТС-ийн дэд профессор, Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав Антарктидын олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орох бэлтгэл ажлыг хангахаар явж байна.
Энэ конвецид нэгдэж орсноор монголчууд уг тивд өөрийн баазыг нээх эрх зүйн үндэс бүрдэнэ. Антарктид тив нь манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Эрэг хавийн далай тэнгист асар их био масс оршдог. Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Монголын Антарктидын нийгэмлэгийг ШУТИС-ийн Геологи газрын тосны сургуулийг түшиглэн ШУА, Газар зүй цэвдэг судлалын хүрээлэн, Ус цаг уурын хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн болон Усны газартай хамтран “Туйл судлалын лаборатори” байгуулах зорилго тавижээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea