link

ЮНЕСКО-ийн санаачлагаар “Инженерийн боловсролын шинэчлэл ба инноваци” сэдэвт Олон улсын сургалт-семинар 2011 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохиогдлоо. Сургалт-семинарт СНГ, БНХАУ, Канад, АНУ-ын тэргүүлэх их сургуулийн удирдлагууд, Олон улсын шинжээч, зөвлөхүүд оролцсон бөгөөд Дэлхий нийтийн хэмжээнд Инженерийн боловсролын өмнө тулгамдаад байгаа зарим асуудлуудыг хэлэлцэн, харилцан туршлага солилцож, инновацийн эдийн засгийг хөгжүүлэхэд инженерийн боловсролын гүйцэтгэх үүрэг, түүнийг хөгжүүлэх чиг хандлага, сургалтын шинэлэг, үр дүнтэй аргуудыг ашиглан мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, цаашид урт хугацаанд хамтран ажиллах талаар зөвлөлдсөн байна. Энэ сургалт-семинарт Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, КТМС-ийн захирал Г.Батхүрэл, ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн захирал Г.Лхагвасүрэн, Москва дахь ШУТИС-ийн төлөөлөгч Л.Гүрбазар нар оролцлоо. 2010 онд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан ОУ-ын анхны инженерийн үйл ажиллагааны тухай илтгэлд Инженерийн боловсролыг хөгжүүлэх чанаржуулах түүнд хандах чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар дурьдсан бөгөөд уг илтгэлийг бичихэд 120 гаруй орны шинжээчид оролцсон юм. Мөн түүнчлэн АНУ, Канад, Англи, Африк, Азийн 20 гаруй орны 40 их сургуулиуд нэгдэн “CDIO–Дэлхий нийтийн санаачлага” хамтын ажиллагааг 2002 оноос хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project