link
2019.05.22-ны өдөр ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль дээр “Ажил олгогчдын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд:
зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт МХТС-ийн профессор багш, ажилтнууд, 200 гаруй төгсөх оюутнууд, 300 гаруй 3-р курсын оюутнууд болон Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Үндэсний дата төв, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар, Юнител групп, Жи-Мобайл ХХК, Монгол Шуудан ТӨХК, Монголын Цахилгаан холбоо, М-Си-Эс Интернейшнл, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани, DDAM япон монголын хамтарсан компани зэрэг 20 гаруй байгууллага оролцлоо.

Мэдээлэл, Холбооны Технологи өндөр хурдацтай хөгжиж, улс орны хөгжлийн гол хурдасгуур болж байгаа төдийгүй, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үндэс суурь болж буй өнөө цагт мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү өдөрлөг чухал ач холбогдолтой бөгөөд цаашид өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
ШУТИС-ийн МХТС нь 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний технологи, Системийн аюулгүй байдал, Програм хангамж, Компьютерийн ухаан, Утасгүй холбоо, Цахилгаан холбоо, Электроник зэрэг сургалтын хөтөлбөрөөр 1960 гаруй оюутанд сургалт явуулж, орчин үеийн Мэдээлэл Холбооны Технологи(МХТ)-ийн чиглэлийн мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлэхээр ажиллаж байна.

МХТ-ийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хайж буй байгууллага, хувь хүмүүс www.career.sict.edu.mn сайтаас төгсөгчдийн талаар мэдээлэл авах, холбоо тогтоох боломжтой.
МХТС-ийн захиргаа
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026