link
Цахилгаан хангамжийн инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, багш нарын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлахад чиглэгдсэн Үйлдвэрийн цахилгаан хангамжийн улсын VI олимпиад 2019 оны 5-р сарын 03,04-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дах Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын Цахилгаан хангамж хөтөлбөрийн оюутнууд тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом, алтан медалиудаар шагнагдлаа.
Цахилгаан хангамж хөтөлбөрийн 3-р курсын оюутан С.Гончигсүрэн хувийн дүнгээр тэргүүн байранд, Цахилгаан хангамж хөтөлбөрийн 4-р курсын оюутан М.Төвөө, Цахилгаан хангамж хөтөлбөрийн 3-р курсын оюутан Б.Жамъяансүрэн, Э.Мэргэнбаяр нар багийн дүнгээр тэргүүн байранд тус тус шалгарч, Үйлдвэрийн цахилгаан хангамжийн улсын VI олимпиадын аварга боллоо. Мэдлэг чадвараа дайчлан амжилттай оролцсон нийт оюутнууддаа хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


ЭХС-ийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн багш, оюутнууд

ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч Б.Сэргэлэн нар албан ёсоор баяр хүргэн хүлээн авч уулзлаа. Энэхүү олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг бэлтгэсэн бүх багш нарт болон ЭХС-ийн удирдлага хамт олонд гүн талархал илэрхийлье.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026