link
Монголын инновацын 7 хоног, Frontier Fintech Summit 2019 арга хэмжээний хүрээнд Frontier Fintech Hackathon 2019 арга хэмжээ амжилтай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Голомт банк, Мобиком зэрэг банк санхүүгийн байгууллага болон ШУТИС-ийн БуХС, МХТС, ГУУС, СЭЗИС, МУИС-ийн ХШУС, ЭИС, БХИС, зэрэг их дээд сургуулиудаас нийт 65-н оюутан залуус 15 баг болон оролцож байна. Уг арга хэмжээний ментор багшаар Кардано сангийн Керстин Лин, Ларс Бранжус, Полина Виеноградова болон Майкл Хуесчин, Петер чой, Жеону Чой нар ажиллав.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Кардано сангийн тэргүүн Ларс Бранжус нар оролцов.
Нийслэлийн Шинжлэх Ухаан, үйлдвэр инновацийн газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Мэдээллийн технологийн үндэсний парк, Стэппэ Теч, Ард санхүүгийн нэгдэл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Зураг 1. Нээлтийн үйл ажиллагаа
Зураг 2. Сургалтын үйл ажиллагаа
Хакатон арга хэмжээнд ШУТИС-иас БУХС, МХТС, ГУУС –ийн 5-н багийн 24-н оюутан, МУИС, СЭИС, Голомт, Мобиком зэрэг их сургууль, банк санхүүгийн байгууллагууд идэвхитэй оролцов.
Энэ удаагын арга хэмжээний гол онцлог нь АНУ-ын Кардано сангаас ухаалаг гэрээний хэлээр сургалт өгч, уг сэдвийн дагуу асуудлыг шийдвэрлэх даалгавартай байсан бөгөөд шилдэг шийдлийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж нийт 8-н шалгуураар мөнгөн шагнал, оролцсон бүх оюутнуудад сертификат, 50 доллар өгч урамшуулав.
Ахисан түвшинд :1- байр -ШУТИС-ийн ГУУС-ийн “Trailerpark баг” -850 доллар
2- байр- RMIFX баг -750 доллар
Дунд түвшинд: 1- байр – ШУТИС-ийн МХТС –ийн “SCHRODINGERS BIT” баг -550 доллар
2- байр- Мобикомын “EMONEY” баг -450 доллар
3-р байр- Голомт банкны “LAMBDA” баг -355 доллар
Анхан шатны түвшинд: 1- байр –Этүгэн их сургуулийн “ETUGEN” баг -300 доллар
2- байр- ШУТИС-ийн MСM баг -200 доллар
3-р байр- Мобикомын “JUST IN TIME” баг -150 доллар
Технологи дамжуулах төв
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea