link
ШУТИС-ийн МС-ийн дифференциал тэгшитгэлийн багаас 2011 оны 10 дугаар сарын 21-22-нд Австри Монголын Математикчдын 2-р хурлыг EURASIA-PACIFIC UNINET-тэй хамтран зохион байгуулав. Хуралд Австрийн Венагийн ТИС-ийн профессор Ханс Кайзер, Антони Арнолд, Аузингер, Райнер Милиц, Эва Вайн Мьюллер, Бааз нар болон МУИС-ийн профессор Жанлав, Төмөрбат, Алтангэрэл, Галтбаяр болон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, ШУТИС-ийн Математикийн сургуулийн профессор багш нар оролцож алгебр, анализ, тооцон бодох математик, санхүүгийн математик, оптимизацийн чиглэлээр нийт 17 илтгэл хэлэлцүүлэн саналаа солилцлоо.
Мөн хуралд илтгэл тависан докторантууд болон ШУТИС-ийн Математикийн сургуулийн докторант багш нар EURASIA-PACIFIC UNINET-ийн тэтгэлгээр Венагийн ТИС-д судалгаа хийх 2 тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцов. Ийнхүү Австри Монголын Математикчдын 2-р хурал амжилттай болж өндөрлөлөө.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea